ДАРХАН СУМЫН АХМАДЫН ХОРООНООС ЗОХИОН ЯВУУЛСАН ШУГАМАН БҮЖГИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Дархан сумын ЗДТГ, Дархан сумын ахмадын хороо, аймгийн ЭМГ-тай хамтран "Ахмадуудын анхдугаар шугаман бүжгийн тэмцээн"-ийг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, нийт 16 багийн 360 гаруй ахмадууд оролцож, 12-р багийн ахмадууд 1-р байр, 11-р багийн ахмадууд 2-р байр, 16-р багийн ахмадууд 3-р байр, 9-р багийн ахмадууд тусгай байранд тус тус шалгарлаа.
Ахмадууд Дархан-Уул аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ" арга хэмжээнд хамрагдан шугаман бүжгийг сурсан байна.
