ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ХИАГТЫН РАЙОНЫ АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧИД ХҮРЭЛЦЭН ИРЭВ.
ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы Ахмадын хорооны дарга Ц.Р.Очиров, Хиагт хотын ахмадын хорооны дарга, тэргүүлэгчид хүрэлцэн ирж Дархан-Уул аймгийн Ахмадын хороогоор зочлон, нөхөрсөг уулзалт хийлээ. Хиагтын районы Ахмиадын хорооны дарга Ц.Р.Очиров, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга П.Юра нар "ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ" байгуулан, олон талт ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
