АХМАДЫН НУМТ ХАРВААЧДЫН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

5 сар 20, 2024 - 16:03
 7
АХМАДЫН НУМТ ХАРВААЧДЫН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
       Дархан-Уул аймагт “Ахмад нумт харваач”-дын хойт бүсийн “ Хаврын баяр-24” нээлттэй тэмцээнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлье” аяны хүрээнд Монгол үндэсний тоглоом наадгай шагайн харвааны төрөл “Хавчаахай харваа”-ны үндэсний уламжлалт наадгайгаар дамжуулан уламжлалт тоглоом наадгайг сэргээх, таниулах, түгээн дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, хичээллүүлэх, ур чадварыг дээшлүүлж, ахмадын идэвхитэй насжилтыг дэмжих зорилгоор зохион байгууллаа. Тэмцээнийг Дархан сумын Засаг даргын тамгын газар, Дархан сумын Ахмадын хороо, Дархан сумын 15-р багийн ахмадын зөвлөл хамтран зохион байгуулав. Тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн 16 багийн 100 гаруй ахмад харваачид оролцлоо.
Тэмцээнд амжилттай оролцсон багууд:
1-р байр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Баяржаргал ахлагчтай ахмадын баг
2-р байр: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сүлд-Эрдэнэ ахлагчтай ахмадын баг
3-р байр: Орхон аймгийн Няморж ахлагчтай ахмадын баг
4-р байр: Дархан- Уул аймгийн 15-р багийн Нинжчамба ахлагчтай багууд тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урашуулав.