"НОМЫН БАЯР-2024"
"Номын баяр-2024" ийн хүрээнд /2024.05.18/ 8-р багийн Ахмадын зөвлөлийн дарга П.Бүрнээ нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгээр бичсэн Монгол улсын Төрийн дуулал болон Жанлавцогзол /крилл, монгол бичгээр бичсэн/ судрыг хувийн зүгээс Аймгийн Төв Номын санд хандивлав. Мөн 8, 12-р баг, бусад багийн ахмадуудаас номын багц хандивласан байна. "Номын баяр-2024" -т идэвхтэй оролцсон нийт ахмадууддаа талархал илэрхийлье.
