НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Баянхонгор аймагт зохион байгуулагдсан бүжгийн спортын 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн ахмад бүжигчид амжилттай оролцлоо. 1200 гаруй бүжигчид оролцсон энэхүү тэмцээнд Дархан-Уул аймгаас 300 гаруй бүжигчид оролцон авъяас чадвараа сорин өрсөлдсөний 60 нь Дархан сумын ахмадууд байлаа. Дархан-Уул аймгийн ахмадууд спорт, нийтийн цэнгээнт, орчин цагийн цэнгээнт, шугаман бүжиг, латин, соло гэсэн төрлүүдэд / 6 хамтлаг, хос, соло, эмэгтэй хос / оролцсон юм. Амжилтыг жагсаавал:
1. Хамтлаг төрөлд: Дархан-Уул аймгийн "SWAY DANCESPORT AKADEMY" -ийн дэргэдэх Ахмадын Амгаланбат ахлагчтай "Хос хэмнэл" хамтлаг бүжгийн Спорт, Нийтийн цэнгээнт, Орчин цагийн цэнгээнт гэсэн бүжгийн 3 төрөлд оролцон түрүүлж, алтан медалийн эзэд болж, ШИЛДЭГ ХАМТЛАГ"-аар шалгаран цом, мөнгөн шагнал хүртлээ. Мөн Ахмадын Бааран ахлагчтай Ахмадын "Дэлбээ" хамтлаг 3-р байранд , Батбаяр ахлагчтай "Цагаан сарнай хамтлаг мөн 3-р байранд шалгарч, хүрэл медаль авлаа. Шугаман бүжгийн Төмөрсүх ахлагчтай ахмадын хамтлаг 2-р байранд шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо.
2. Хосын төрөлд: Ахмад-4 насны ангиллын Нийтийн цэнгээнт бүжгийн төрөлд Алтанзул, Энхцэцэг нарын хос алтан медаль, Бааран, Энхсайхан нарын хос хүрэл медаль, Орчин цагийн цэнгээнт бүжгийн төрөлд Алтанзул, Энхцэцэг нарын хос алтан медаль, Бааран, Энхсайхан нарын хос мөнгөн медаль, Гансүх,Цэцгээ нарын хос хүрэл медаль авлаа. Ахмад-3 насны ангиллын Нийтийн цэнгээнт, Орчин цагийн цэнгээнт бүжгийн төрөлд Жадамба, Цэнд-Оюун нарын хос түрүүлж алтан медаль, Тайван, Болормаа нарын хос хүрэл медаль авсан байна. Нийтийн цэнгээнт бүжгийн сонирхогчдын хосын Ахмад-4 насны ангилалд Эрдэнэцогт, Оюун нарын хос алтан медаль, Ахмад-3 насны ангилалд Ганбаатар, Уламбаяр нарын хос алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ. Мөн Ахмадын эмэгтэй хосын төрөлд Дулмаа, Уранчимэг нарын хос мөнгөн медаль, Латин бүжгийн төрөлд Амгаланбат, Цэнгэлмаа нарын хос алтан медаль, Багш шавийн тэмцээний Амгаланбат, Осорням нарын хос түрүүлж алтан медаль авсан амжилт үзүүллээ.
Хамтлагийн тэмцээнд оролцсон Ахмад бүжигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Аймгийн ахмадын хороо, МАМБТСХолбооны Дархан салбарын хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлье.
