АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-2024” ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО
2024 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 05-ны өдрүүдэд Шарын гол, Хонгор, Орхон сумдуудад “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагаа-2024” өдөрлөгт Аймгийн Ахмадын хорооны дарга П.Юра, зохион байгуулагч Р.Анхзаяа, архив, бичиг хэрэг, мэдээллийн ажилтан Ж.Мөнхзул, жолооч Б.Баярсүрэн, М.Мягмаржав нар оролцож, Монголын Ахмадын холбооны 2023-2030 он хүртэл хийгдэх ажлын чиглэл, Ахмад настны насжилттай холбоотой ахмадын хөдөлмөр эрхлэлт, эрүүл насжилтын талаар сургалт сурталчилгааг хийж үзүүлэн, таниулах материалаар сумдын ахмадуудад мэдээлэл хүргэн ажиллаа.
Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын ахмадын хороод ахмадуудынхаа оролцоог ханган ажилласанаас Шарын гол суманд 132 ахмад, Хонгор 63 ахмад, Орхон суманд 115 ахмад мэдээлэл, үйлчилгээнд хамрагдсан байна.
